brandСүүн Сувд

Шинэ менежер

49,000₮
Хүргэлттэй

HARVARD BUSINESS REVIEW СЭТГҮҮЛИЙН ЗААВАЛ УНШИХ ШИЛДЭГ 10 НИЙТЛЭЛ


Удирдах ажлын мөн чанар чухам юу вэ? 

Менежер болох анхны даваа амаргүй. Хүмүүс менежер болж дэвшмэгцээ энэ шинэ алба төсөөлснөөс нь илүү зүйл шаардахыг олж мэддэг. Менежерийн хувиар амжилтад хүрэх ур чадвар, аргачлал ажилтан байх үеийнхтэй харьцуулшгүй өөр болохыг, түүнчлэн одоогийн чадавх болон шинэ албанд тавигдах шаардлага хоёр нь зөрж байгааг тэд олж мэдээд цочирддог. Энэхүү номд зөвхөн шинэ гэлтгүй туршлагатай менежерүүдэд ч санаа өгөх, шилдэг нийтлэлүүд багтжээ.

Энэхүү номоос дараах сэдвүүдийн тухай уншаарай:

• Менежментийн талаарх түгээмэл эндүү ойлголтууд

• Ажилтан, дарга, хамт ажиллагсадтайгаа зөв харилцаатай байх

• Бизнесийн зорилго, хувийн ахиц дэвшилд тань тус болох хэлхээ холбоог тогтоох

• Хүлээж авсан багаа үнэлж, гүйцэтгэлийг нь сайжруулах

• Шийдвэр гаргалтыг ерөнхий дүр зургаар авч үзэх

• Өндөр ачаалалтай орчинд ажил, амьдралаа тэнцвэртэй авч явах

• Чиг үүргийн удирдлагаас бизнес нэгжийн захирал болох шилжилт


ШИЛДЭГ СЭТГЭГЧИД, СОНГОДОГ САНААНУУД, ХЭЗЭЭ Ч ХУУЧРАХГҮЙ МЭРГЭН ЗӨВЛӨГӨӨ

“​HBR’s 10 Must Reads” цуврал бол дэлхийн тэргүүний эрдэмтэн судлаачдын Harvard Business Review сэтгүүлд хэвлүүлж байсан бүх цаг үеийн шилдэг нийтлэлийн эмхэтгэл юм. Энэхүү цуврал нь туршлагатай захирал, шинэхэн менежерийн хэн хэнд нь үр өгөөжөө өгөх зөвлөгөө мэдээллийн баялаг сан билээ. 


Тайлбар: Уг номын 1 нийтлэл "Манлайлал" номтой, 2 нийтлэл "Бусдыг удирдахуй" номтой, 1 нийтлэл "Өөрийгөө удирдахуй" номтой тус тус давхцаж байгаа болно. Нийт 11 нийтлэлээс 7 нь өмнө хэвлэгдсэн номуудад багтаагүй шинэ нийтлэлүүд юм.


Нүүрний тоо : 197 нүүр


Номын хэсгээс үзэх

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл