Менежер хүнд заавал байх ёстой нэг багаж бол өөрчлөлтийг удирдах ухаан юм. Мэдээллийн шинэ систем нэвтрүүлэх, бизнес процессуудаа өөрчлөх, бүтцээ дахин зохион байгуулах, хэрэглэгчийн үйлчилгээний түвшинг дээшлүүлэх зэрэг нь өнөө цагийн бизнесийн байгууллагуудын туулж буй олон арван өөрчлөлтийн цөөн хэдэн жишээ билээ.
Энэхүү номд байгууллагын өөрчлөлттэй холбоотой дараах сэдвүүд багтсан байна:
> Байгууллага дахь өөрчлөлтийн хэрэгцээ шаардлагыг олж харах
> Өөрчлөлтийг хэрэгжүүлэх төрөл бүрийн хандлага, арга барилууд
> Бүтцийн өөрчлөлтөд хэрхэн бэлтгэх
> Цомхотголын үеэрх сэтгэл хөдлөлд хэрхэн зохистой хариу үзүүлэх, дасан зохицох үйл явцад нь тусалж дэмжих
> Өөрчлөлтийн хүчээр өрсөлдөх чадвараа хадгалах нь
HARVARD BUSINESS ESSENTIALS
Харвардын Бизнесийн Үндэс цуврал нь бизнесийн хамгийн чухал сэдвүүдээр цогц зөвлөмж, чиглүүлэг, мэдээлэл уншигчдадаа хүргэхийг зорьдог. Harvard Business School Publishing хэвлэлийн газрын баялаг сан хөмрөг болон гадны бусад эх сурвалж дээр үндэслэн бичигдсэн энэхүү цуврал нь ямар ч түвшний туршлагатай уншигчдад үнэ цэнтэй зөвлөмж, практик арга хэрэгслүүдийг өгч чаддаг. Дэлхийн нэр хүндтэй их дээд сургуулийн профессор багш нар бүтээлүүдийн чанар, үнэн зөв байдлыг нарийн хянадаг. Та шинэхэн менежер, хал суусан удирдагчийн аль нь ч байсан шийдэлд төвлөрсөн энэ цуврал таны асуултад үнэн зөв, найдвартай хариултыг өгөх болно.
Нүүрний тоо : 134 нүүр