brandСүүн Сувд

Шилдэг хүмүүсийг ажилд авах, тогтвортой ажиллуулах нь

39,000₮
Хүргэлттэй

Чадвартай хүнтэй ажиллахад хичнээн урамтай, харин ур чадваргүй, ажилдаа тохирохгүй хүнийг ажиллуулах ямар төвөгтэй байдгийг бид мэднэ. Тэгвэл сонгон шалгаруулалтын үеэр зөв хүнийг хэрхэн олж авах вэ? Ажилд авсан хойноо тэднийг урт хугацааны турш тогтвортой ажиллуулахын тулд юу хийх вэ? Энэ хоёр асуулт ганцхан хүний нөөцийн албанд хамаатай зүйлс биш билээ. Тэр ч утгаараа зохиогчид номоо удирдах алба хашдаг, сонгон шалгаруулалтын шийдвэр гаргахад оролцдог хэн бүхэнд зориулан бичжээ. Энэхүү номд дараах сэдвүүд багтсан байна:

- Сонгон шалгаруулалтын алхмууд Ажлын ярилцлага хийх зөвлөмжүүд

- Сонгон шалгаруулалтын үед гардаг түгээмэл алдаа

- Ажилтныг тогтоон барихад нөлөөлдөг хүчин зүйлс

- Ажил амьдралын тэнцвэр


HARVARD BUSINESS ESSENTIALS


Харвардын Бизнесийн Үндэс цуврал нь бизнесийн хамгийн чухал сэдвүүдээр цогц зөвлөмж, чиглүүлэг, мэдээлэл уншигчдадаа хүргэхийг зорьдог. Harvard Business School Publishing хэвлэлийн газрын баялаг сан хөмрөг болон гадны бусад эх сурвалж дээр үндэслэн бичигдсэн энэхүү цуврал нь ямар ч түвшний туршлагатай уншигчдад үнэ цэнтэй зөвлөмж, практик арга хэрэгслүүдийг өгч чаддаг. Дэлхийн нэр хүндтэй их дээд сургуулийн профессор багш нар бүтээлүүдийн чанар, үнэн зөв байдлыг нарийн хянадаг. Та шинэхэн менежер, хал суусан удирдагчийн аль нь ч байсан шийдэлд төвлөрсөн энэ цуврал таны асуултад үнэн зөв, найдвартай хариултыг өгөх болно.


Нүүрний тоо : 164 нүүр


Номын хэсгээс үзэх

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл