Оновчтой стратеги боловсруулж хэрэгжүүлэх нь бизнесийн амжилтын суурь юм. Энэхүү ном стратеги гэж юу болох, стратеги төлөвлөгөө хэрхэн боловсруулах, сонгосон стратегиа ямар арга хэрэгсэл ашиглан хэрэгжүүлэх, түүнчлэн хүрсэн үр дүнгээ хэрхэн хэмжих зэрэг сэдвийг багтаажээ. Харвардын Бизнесийн Үндэс цувралын энэ дугаарын зөвлөхөөр Харвардын Бизнесийн Сургуулийн профессор Дэвид Ж. Коллис ажиллажээ. Тэрээр сүүлд “Corporate Strategy”, “Corporate Headquarters” зэрэг ном бичсэн. Түүний судалгаа Harvard Business Review, Academy of Management Journal зэрэг мэргэжлийн тэргүүний хэвлэлд тогтмол нийтлэгддэг билээ.
HARVARD BUSINESS ESSENTIALS
Харвардын Бизнесийн Үндэс цуврал нь бизнесийн хамгийн чухал сэдвүүдээр цогц зөвлөмж, чиглүүлэг, мэдээлэл уншигчдадаа хүргэхийг зорьдог. Harvard Business School Publishing хэвлэлийн газрын баялаг сан хөмрөг болон гадны бусад эх сурвалж дээр үндэслэн бичигдсэн энэхүү цуврал нь ямар ч түвшний туршлагатай уншигчдад үнэ цэнтэй зөвлөмж, практик арга хэрэгслүүдийг өгч чаддаг. Дэлхийн нэр хүндтэй их дээд сургуулийн профессор багш нар бүтээлүүдийн чанар, үнэн зөв байдлыг нарийн хянадаг. Та шинэхэн менежер, хал суусан удирдагчийн аль нь ч байсан шийдэлд төвлөрсөн энэ цуврал таны асуултад үнэн зөв, найдвартай хариултыг өгөх болно.
Нүүрний тоо : 157 нүүр