brandСүүн Сувд

Хэцүү хүмүүстэй харилцах нь

29,000₮
Бүтээгдэхүүний код:978-9919-9979-7-7
Хүргэлттэй

УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА


Хэцүү хамтрагч, үйлчлүүлэгчтэй хэрхэн харилцахад суралцаарай. Хэцүү хүмүүстэй харилцах гол үндэс нь тэдний болон өөрийн сэтгэл хөдлөлд зөв хариу үзүүлэхэд оршдог ажээ. Хүндхэн ярианы үед яаж уужуу тайван байх вэ? Идэвхгүй түрэмгийлэх буюу шуудхан санаа бодлоо илэрхийлдэггүй хүнээс болж сэтгэлээ хямраахгүйн тулд яавал зохих вэ? Бидэнд өөрт эсвэл, нөгөө ярилцагч талд ичгүүр, төөрөгдөл, түгшүүр, уур уцаар, сэтгэлийн өвдөлт зэргийг мэдрүүлж болзошгүй стресстэй яриаг хэрхэн зөв хийх вэ?


Энэхүү ном дээрх асуултуудад хариулж, хэцүү хүмүүстэй харилцах үед үүсдэг сэтгэл хөдлөлийн цаад учир шалтгааныг судалгаагаар тайлбарлан, ийм харилцааг илүү үр бүтээлтэй болгон өөрчлөхийн тулд бусдыг ойлгон, энэрэх чадвар, сэтгэлийн тэсвэр хатуужлаа хэрхэн хөгжүүлэх талаар өгүүлжээ.


HBR Emotional Intelligence цуврал

Энэхүү цувралд ажил хэргийн амьдралын хүмүүнлэг талыг хөндсөн сэдэвтэй, “Харвардын Бизнесийн Тойм” сэтгүүлийн шилдэг нийтлэлүүд багтжээ. Бидний сэтгэл хөдлөл ажил хэргийн амьдралд хэрхэн нөлөөлдөг тухай ул суурьтай, судалгаатай, сэтгэл сэргэм, амьдралд ойр нийтлэлүүд уг цувралд багтсан юм.


Нүүрний тоо : 140 нүүр

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл