МЕНЕЖЕР БҮР МЭДВЭЛ ЗОХИХ САНХҮҮГИЙН 100+ ХАРЬЦАА
Санхүү бол бизнесийн хэл. Компанийнхаа нөхцөл байдлыг ойлгохыг, цаашлаад карьер ахихыг хүссэн ямар ч менежер санхүүгийн тайлан мэдээг төвөггүй уншиж чаддаг байх хэрэгтэй. Мөнгөн урсгал, баланс, хувьцаа эзэмшигчдийн нэмүү үнэ цэнэ, хөрөнгө оруулалтын өгөөж гэх мэт санхүүгийн гол ойлголтуудыг товч тодорхой, энгийн тайлбарласан энэхүү номоос та үндсэн үзүүлэлтүүдийн уялдаа холбоо, бизнест үзүүлэх нөлөөг ойлгож авах болно. Санхүүгийн номууд шигүү текст, төвөгтэй томьёо, ойлгомжгүй нэр томьёогоор дүүрэн байдаг гэх хэвшсэн ойлголтыг энэ ном бүрэн эвджээ. Бизнесийн түлхүүр харьцаанууд номд орсон зарим сэдвээс цухас дурдвал:
> Санхүүгийн хөшүүрэг
> Үйл ажиллагааны гүйцэтгэлийн хэмжүүрүүд
> Санхүүгийн чадавх
> Компанийн үнэлгээ
> Хөрөнгө оруулалтын харьцаанууд
> Компанийн гүйцэтгэлд нөлөөлөгч хүчин зүйлс
> Хувьцаа эзэмшигчдийн нэмүү үнэ цэнэ
> Нэгдэлт буюу худалдан авалтын шинжилгээ
ЗОХИОГЧДЫН ТУХАЙ
Сиаран Уэлш Дублин хотод Ирландын Удирдлагын Институтэд санхүүгийн ахлах профессороор ажилладаг. Тэрээр нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй бөгөөд багшилж эхлэхээсээ өмнө бизнесийн салбарт 15 жил ажиллаж арвин туршлага хуримтлуулсан юм. Сиаран Уэлш олон жилийн турш байгууллагын дээд шатны удирдлагад сургалт явуулсны үр дүнд, санхүүгийн сэдвийг заах өөрийн гэсэн өвөрмөц арга барилыг боловсруулжээ. Түүний арга барил тун үр дүнтэй байсан тул нэрд гарч, тэрээр урилгаар Европ болон Ойрхи Дорнодын олон оронд тогтмол сургалт явуулах болсон юм.
Нүүрний тоо : 378 нүүр