brandСүүн Сувд

80/20 Зарчим

45,000₮
Хүргэлттэй

БАГА ХӨДӨЛМӨРЛӨЖ ИХИЙГ БҮТЭЭХ НУУЦ


Та 80/20 зарчмыг мэдэх үү? гэж асуухад эдийн засаг бизнесийн чиглэлээр номын дуу сонссон ямар ч хүн мэднэ гэж хариулдаг. Харин “Та энэ зарчмыг яаж ашиглаж байсан бэ?” гэвэл хариулах хүн гарах нь юу л бол. Номын зохиогч Ричард Кох энэ зарчмыг ажил, амьдралдаа хэрэгжүүлж амжилтанд хүрсэн нэгэн билээ. Түүний үзсэнээр, Вилфредо Паретогийн нээсэн 80/20 зарчим бидэнд үр бүтээлээ 5-10 хувь биш, харин 5-10 дахин нэмэгдүүлэх арга замыг нээж өгнө гэнэ. Аливаа зүйлийг өнгөц мэдэх гэдэг нэг хэрэг, харин амьдралд хэрэгжүүлж үр ашгийг нь гаргана гэдэг огт өөр зүйл болохыг энэ номонд тод харуулна.


ЗОХИОГЧИЙН ТУХАЙ


Ричард Кох 80/20 зарчмын хэрэглээний тухай хэд хэдэн ном бичиж хэвлүүлсэн юм. Тэр өмнө нь Boston Consulting Group-д менежерээр, Bain and Company зөвлөх үйлчилгээний компанид партнераар тус тус ажиллаж байгаад, Жим Лауренс, Иайн Эванс нарын хамт L.E.K Consulting компанийг үүсгэн байгуулсан нь тухайн үедээ дэлхийн хамгийн амжилттай стратегийн зөвлөх компаниудын нэгд тооцогдож байв. Гэвч Ричард 1990 онд менежментийн зөвлөх үйлчилгээний салбарыг орхиж, хөрөнгө оруулалтын салбарт хөл тавьсан байдаг. Энэ үед тэр Filofax, Plymouth Gin, Great Little Trading Company, Betfair зэрэг компанид хөрөнгө оруулалт хийсэн нь амжилттай болж, улмаар Их Британийн The Sunday Times сонины газраас жил бүр гаргадаг тэрбумтнуудын жагсаалтанд бичигдэх болжээ. 


Нүүрний тоо : 245 нүүр


Номын хэсгээс үзэх

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл