brandСүүн Сувд

Ялахын төлөө тогло

49,000₮
Хүргэлттэй

БИЗНЕСИЙН СТРАТЕГИЙН ГАРЫН АВЛАГА


Стратеги үнэндээ тийм ч ээдрээтэй зүйл биш. Гэхдээ үүнийг зөв хийх маш хэцүү. Учир нь стратеги байгууллагаас, хүмүүсээс ирээдүйд чиглэсэн тодорхой сонголтууд хийхийг шаарддаг. Ихэнх компани шийдтэй сонголт хийдэггүй.

Өнөө цагийн бизнесийн хамгийн алдартай сэтгэгчдийн төлөөлөл стратегийн мөн чанарыг өгүүлж байна. Стратеги гэж чухам юу болох, түүний хэрэгцээ шаардлага, стратеги боловсруулах арга аргачлалтай энэхүү номоос танилцаарай. Тэд номдоо өөрсдийн хамтран бүтээсэн, өнгөрсөн зууны хамгийн амжилттай корпорацын сэргэн мандалтын түүхийг иш татжээ. 

Procter & Gamble компанийн гүйцэтгэх захирал асан Алан Лафли стратегийн зөвлөх Рожер Мартины хамтаар P&G-ийн борлуулалтыг хоёр дахин, ашгийг дөрөв дахин өсгөж, арван жилийн хугацаанд компанийн зах зээлийн үнэлгээг 100 гаруй тэрбум ам.доллароор нэмэгдүүлсэн юм.

Энэ бол ялалтын гарын авлага. Лафли, Мартин хоёрын томьёолсон стратегийн таван үндсэн сонголтыг цогцоор нь оновчтой шийдсэн цагт та өрсөлдөгчдөө ардаа орхино.    

 

ЗОХИОГЧДЫН ТУХАЙ

Алан Лафли Procter & Gamble компанийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. Лафлигийн удирдлага манлайлал дор P&G-ийн борлуулалт хоёр дахин, ашиг дөрөв дахин тус тус нэмэгдэж, компанийн зах зээлийн үнэлгээ 100 гаруй тэрбум ам.доллароор өссөн бөгөөд Tide, Pampers, Olay, Gillette зэрэг тэрбум долларын брэндийн тоо 10-аас 24 болжээ.

Рожер Мартин Торонто хот дахь Ротмэний Менежментийн Сургуулийн захирал бөгөөд гүйцэтгэх захирлуудад стратеги, дизайн, инновац, цогц сэтгэлгээ зэрэг чиглэлээр зөвлөгөө өгдөг. 2011 онд Рожер Thinkers50 дэлхийн менежментийн шилдэг сэтгэгчдийн жагсаалтад 6-д бичигджээ. Түүний нийтлэлүүд Harvard Business Review, Financial Times, Washington Post зэрэг сэтгүүлд тогтмол хэвлэгддэг.


Нүүрний тоо : 240 нүүр


Номын хэсгээс үзэх

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл