Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүд 

Менежер бүр мэдвэл зохих 75 KPI

Үнэ: 45000 төг

Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт ном нь бизнес эрхлэгч, менежер хүнд зайлшгүй байх гарын авлага юм. Санхүүгийн болон санхүүгийн бус 75 үзүүлэлтийг багтаасан энэхүү ном танд бизнесийнхээ гүйцэтгэлийг сайжруулахад ихээхэн тус нэмэр болно. Үзүүлэлт бүрийн тодорхойлолт, тооцох аргачлал, мэдээлэл цуглуулах зардал, тооцсон жишээ, жишиг бенчмарк болон анхаарвал зохих зүйлсийг оруулж өгсөн байна. Энэхүү номонд:
> Санхүү
> Хэрэглэгч
> Маркетинг, борлуулалт
> Үйл ажиллагаа, нийлүүлэлтийн урсгал
> Хүний нөөц
> Байгууллагын нийгмийн хариуцлагын чиглэлийн үзүүлэлтүүд багтсан.

Эдийн засгийн нэмүү үнэ цэнэ, хэрэглэгчийн сэтгэл ханамж, зургаан сигма, хувиргалтын хувь, ажилтнуудын сэтгэл татагдсан байдал зэрэг орчин үеийн бизнесийн ертөнцөд түгээмэл ашиглаж буй үзүүлэлтүүдтэй та эндээс танилцаарай.

ЗОХИОГЧДЫН ТУХАЙ
Бернард Марр нь бизнесийн гүйцэтгэлийн дэлхийн тэргүүлэх мэргэжилтнүүдийн нэг юм. Тэрээр бизнесийн болон төрийн олон улсын томоохон  байгууллагуудад зөвлөгөө өгдөг бөгөөд судлаач, багш, илтгэгч, зөвлөх мэргэжилтний хувиар нэрд гарсан. CEO Journal сэтгүүлээс түүнийг орчин үеийн бизнесийн шилдэг сэтгэгчдийн нэгээр нэрлэсэн байдаг. Тэрээр Astra Zeneca, Bank of England, Barclays, BP, DHL, Fujitsu, Gartner, HSBC, Mars, АНУ-ын Батлан хамгаалах яам, Home Office, NHS, Orange, Tetley, Royal Air Force, Royal Dutch Shell зэрэг байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан. Advanced Performance Institute байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж эхлэхээсээ өмнө Марр University of Cambridge, Cranfield, School of Management сургуулиудад ажиллаж байжээ. Түүний нийтлэлүүд Financial Times, The Times, The Sunday Times, Financial Management, CFO Magazine, The Wall Street Journal зэрэг олон улсын томоохон сэтгүүлүүдэд тогтмол хэвлэгддэг.