HHarvard Business Essentials

Менежер хүнд заавал байх ёстой нэг багаж бол өөрчлөлтийг удирдах ухаан юм. 1980-аад онд дэлхийн тэргүүний компаниудын хүрээнд анх гарч ирснээсээ хойш өнөөдрийг хүртэл бизнесийн ертөнцөд өрнөсөн бүхий л хувьсгалын ард өөрчлөлтийн менежмент явж иржээ. Мэдээллийн шинэ систем нэвтрүүлэх, бизнес процессуудаа өөрчлөх, бүтцээ дахин зохион байгуулах, хэрэглэгчийн үйлчилгээний түвшинг дээшлүүлэх зэрэг нь өнөө цагийн бизнесийн байгууллагуудын туулж буй олон арван өөрчлөлтийн цөөн хэдэн жишээ юм.
Энэхүү номд байгууллагын өөрчлөлттэй холбоотой дараах сэдвүүд багтсан байна:
- Байгууллага дахь өөрчлөлтийн хэрэгцээ шаардлагыг олж харах
- Өөрчлөлтийг хэрэгжүүлэх төрөл бүрийн хандлага, арга барилууд
- Бүтцийн өөрчлөлтийн үед хэрхэн бэлтгэвэл зохих
- Цомхотголын үеэрх сэтгэл хөдлөлд хэрхэн зохистой хариу үйлдэл үзүүлэх, дасан зохицох үйл явцад нь хүмүүсээ хэрхэн тусалж дэмжих
- Өөрчлөлтийн хүчээр өрсөлдөх чадвараа хадгалах нь
Харвардын Бизнесийн Үндэс цуврал нь бизнесийн хамгийн чухал сэдвүүдээр цогц зөвлөмж, чиглүүлэг, мэдээлэл уншигчдадаа хүргэхийг зорьдог. Harvard Business School Publishing хэвлэлийн газрын баялаг сан хөмрөг болон гадны бусад эх сурвалж дээр үндэслэн бичигдсэн энэхүү цуврал нь ямар ч түвшний туршлагатай уншигчдад үнэ цэнтэй зөвлөмж, практик арга хэрэгслүүдийг өгч чаддаг. Дэлхийн нэр хүндтэй их дээд сургуулийн профессор багш нар бүтээлүүдийн чанар, үнэн зөв байдлыг нарийн хянадаг. Та шинэхэн менежер, хал суусан удирдагчийн аль нь ч байсан шийдэлд төвлөрсөн энэ цуврал таны асуултад үнэн зөв, найдвартай хариултыг өгөх болно.