Хэцүү яриа

Үнэ: 29000 төг

Хүмүүс амьдрал, ажил хэргийн харилцаандаа өдөр бүр шахам “хэцүү яриа”-нд оролцдог. Хэцүү яриа гэдэг нь хэн нэгэнд зайлшгүй хэлэх шаардлагатай ч хоолой дээр тээглээд гарч өгдөггүй тэдгээр үгс юм. Үүнийг хийхгүй л бол ажил, эсвэл хувийн харилцаа доголдохыг мэдсээр байж амаа үдээд, эсвэл бүр эсрэгээрээ амандаа орсноо шууд хэлж орхих үед юу болдгийг бид бүгд туршлагаараа мэднэ. Тэгвэл одоо ул суурьтай, ухаалаг аргаар ярилцаад үзвэл ямар вэ? Энэхүү ном танд хэцүү яриаг амжилттай харилцан яриа болгон хувиргахад туслах дараах сэдвийг багтаажээ:

  • Заримдаа ярилцах яагаад хэцүү байдгийг ойлгох
  • Танд тулгарсан сорилтын цөм нь юундаа байгааг олох
  • Сэтгэл хөдлөлийг олж мэдрэх, удирдах
  • Боломжит шийдлийг нэмэх зорилгоор ерөнхий зургаар харах
  • Асуудлаа харилцаж байгаа хүндээ ойлгогдох талаас нь бодолцон загварчлах
  • Идэвхтэй сонсож, харилцагч хүнийхээ сэтгэл санааг мэдэрч хариулах
  • Уян хатан байх, гэнэтийн зүйлсийг зөв зохицуулах
  • Санал нийлж байгаа талбаруудаа олох
  • Дараагийн удаа хүндхэн яриа хийхдээ бэлтгэлтэй байхын тулд ур чадвараа цааш хөгжүүлэх

20 МИНУТЫН МЕНЕЖЕР цуврал

Танд цаг бага байна уу? Бизнес, ажил хэргийн чухал чадваруудын талаарх үндсэн ойлголтыг багтаасан товч, практик энэхүү цувралын номууд танд түргэн суралцаж, мэдлэгээ сэргээхэд тань тусална. Өсөж хөгжих тэмүүлэлтэй мэргэжилтэн, удирдлага та бүгдэд зориулан, тухай бүр сэргээн уншиж, хэрэгжүүлэх зөвлөмжүүдийг бизнесийн хамгийн итгэлтэй эх сурвалжаас хүргэж байна.